Ким Кардашиан илүү хуруутай юу

Х.Оргил
08 сарын 22, 2019

Реалити шоуны од  Кардашиан шинэ үнэртнийхээ сурталчилгаанд дүү Кайлигийн хамт тоглосон билээ. Усны дусал мэт адилхан будалттай, гоолиг биеэ харуулан загварлаг хувцасласан эгч дүүсийн зураг авалт дээр Кардашианы зүүн хөл зургаан хуруутай мэт гарсан нь олныг гайхашруулжээ. Эрхий хуруу нь ч мөн бусад хуруу шиг урт болох нь өөр нэгэн зураг дээр харагдана.

Уг зургийн дор түүний хөлийн хурууг яагаад илүү байгаа талаар бичиж, зарим нь шоолж тохуурхаж ч амжсан байна.

Тухайлбал Парис Хилтон хүртэл илүү хурууг нь шоолон сэтгэгдэл бичсэн аж.

Үнэндээ энэ нь фотошопын алдаа биш, харин хөлийн хурууг нь нэвт харагдуулдаг тунгалаг өндөр өсгийт нь ийнхүү харагдуулсан аж.

Холбоотой сэдвүүд

кайли женнер кардашиан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.