Х.Оргил
02 сарын 19, 2021
Алдарт рок хөгжимчин, Kiss хамтлагийн ахлагч Жин Симмонс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр твиттер хуудсандаа Ethereum-д 300,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн тухайгаа жиргэжээ.
Хөгжимчин Gemini бирж дээр криптовалютаа худалдаж авсан ба түүнд Тайлерын ихрүүд, мөн Камерон Винклевосс тусалсан байна. Симмонс ETH-ээ 4 сар орчмын өмнө авсан гэж хэлжээ.
Одоогийн байдлаар ETH 1795 долларын орчимд арилжаалагдаж байна. Santiment-ийн шинжээчид энэ долоо хоногт хамгийн алткойн болох ETH-ийн хуримтлал үргэлжилсээр байгаа тул 2000 долларын түвшинг давах боломжтой гэж үзэж байна.
Энэ багийн үзэж байгаагаар "криптовалютын халим"–ын гарт атгаастай байгаа ETH-ийн үлдэгдэл сүүлийн 27 сарын хугацаанд хамгийн бага хэмжээндээ хүрчээ.
Сонирхуулахад криптвалютын ханш өссөөр байна. Тухайлбал биткойны ханш цойлж өнөөдрийн байдлаар 51200 ам долларын ханштайгаар арилжаалагдаж байна.
Эх сурвалж: Криптодоогтер
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.