Э.Мөнхтуяа
01 сарын 28, 2020
NBA-ийн домог Коби Брайантын эмгэнэлт үхэлд сая сая шүтэн бишрэгчид нь харуусаж байна. Олон хүн түүний дурсгалыг хүндэтгэж өөр өөрсдийн дурдатгалыг цахимд хуваалцаж байгаа нь БНХАУ-д дэгдэж буй коронавирусын хэлэлцүүлгийг түр ч гэсэн намжаажээ.
41 настай Кобе Брайант ням гарагийн өглөө Калифорнийн Калабасас дахь уулын энгэрт нисдэг тэрэгтэй осолдож, 13 настай охин Жианна болон бусад долоон хүн амиа алдсан.
Кобе Брайантийн гэнэтийн осолд дэлхий даяар цочирдож, хөгжөөн дэмжигчид нь түүний NBA-д тоглож байсан 20 жилийнх нь онцлох үйл явдлуудыг дурсаж байна. Түүний шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг ч хамгийн олон фен нь 1.4 тэрбум хүнтэй БНХАУ-д байдаг аж.
Бээжингийн цагаар даваа гарагийн глөөний 11:45 цагт Вейбо дахь Кобе Брайантын үхлийн тухай мэдээлэл 3,87 тэрбуман үзэлттэй байсан нь 80 гаруй хүний аминд хүрсэн шинэ коронавирусыг оруулаад бусад бүх "hashtag"-ыг хол давсан байна.
Кобе Брайант Хятад фэнүүдтэйгээ үргэлж дотно харилцаатай байсан бөгөөд эх газарт жилд дор хаяж нэг удаа очдог байсан гэж “Шанхайчууд” агентлаг мэдээлжээ.
Брайант ба түүний охин сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр Таузенд Окс дахь “Мамба Спортын Академ”-ийн бэлтгэлийн төв рүү явж байсан аж.
Өрнөдийн сошиал платформыг Хятадад хориглосон учраас тэд твиттертэй төстэй орон нутгийн Вейбо хэмээх платформ дээр өөрсдийн сэтгэгдлийг бичиж, түүнд хүндэтгэл үзүүлжээ.
Ослын газарт мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.