Конор МакГрегор ахимаг насны эрийг зодсондоо гэмшин уучлал гуйжээ

Х.Оргил
08 сарын 23, 2019

Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор нэгэн уушийн газар ахимаг насны эрийг өгсөн архийг нь уухаас татгалзсан шалтгаанаар нүдэж орхисон бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.

Уг явдлын дараа хуулийн байгууллагад шалгагдаж буй тэрбээр фэнүүд болон биед нь гэмтэл учруулсан иргэнээс уучлалт хүссэн байна.

Тэрбээр "Тухайн үед юу болсон ч бай энэ явдал миний буруу байсан. Таван сарын өмнө болсон энэ хэрэг дээр би эртхэн гэм буруугаа хүлээн, уучлалт гуйх ёстой байжээ. Бүгд миний буруу" хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.