Коронавирусийн улмаас Далай ламыг уулзалт, арга хэмжээнүүдээ цуцалжээ

Х.Оргил
02 сарын 15, 2020

Дэлхийн Буддистуудын оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн 14-р Далай Лам өөрийн веб хуудсаараа дамжуулан гуравдугаар сарын 9-ны өдөр болох байсан номлолоо коронавирус өвчний дэгдэлтээс шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухайгаа мэдэгджээ. Үүнийгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн тайлбарласан байна.

84 настай тэрээр Энэтхэг улсад амьдардаг ба Энэтхэгт коронавирусын 3 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.