Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Коронавирусийн улмаас Токиогийн олимпийг цуцалж магадгүй | Peak News

Коронавирусийн улмаас Токиогийн олимпийг цуцалж магадгүй

Э.Мөнхтуяа
02 сарын 27, 2020

Ирэх тавдугаар сар гэхэд Олон улсын олимпийн хороо коронавирусийн тархалтын нөхцөл байдлыг ажиглаж, үнэлэлт дүгнэлт хийх юм. Үүний дараа Токиогийн олимпийг цуцлах эсэхээ шийдэх аж. 

ОУОХ-нд 1978 оноос хойш ажиллаж буй туршлагатай хуульч Дик Паунд Ассошиэйтэд пресс агентлагт өгсөн тусгай ярилцлагадаа "Хэрэв 5 дугаар сарын сүүлчээр нөхцөл байдал сайжрахгүй бол Олимпын наадам "цуцлагдаж болзошгүй" гэжээ.

“Энэ бол шинэ дайн. Хүмүүс  нөхцөл байдалтай нүүр тулахаас аргагүй. Хүмүүс тухайн үед Токио руу явахдаа итгэлтэй байж болох эсээ биднээс тодруулна"хэмээн Паунд хэлсэн байна. Мөн тэрээр ОУОХ ДЭМБ-тай олимпийн наадмыг цуцлах шаардлагатай эсэх талаар зөвлөлдөх болно гэж мэдэгджээ. 

Олимп зөвхөн дайны байлдааны улмаас цуцлагдаж байсан түүх бий. Тухайлбал 1940 онд олимпийн наадмыг Токиод хийхээр мөн төлөвлөж байсан ч Дэлхийн 2 дугаар дайны үеэр Японы Хятадтай эхлүүлсэн дайны улмаас цуцлагдаж байсан юм.

Япон улс одоогоор олимпийг зохион байгуулахад 12.6 тэрбум доллар зарцуулаад буй. Үндэсний аудитын зөвлөлийн хэлсэнээр үүнээс хоёр дахин их хэмжээний зардал гаргаж буй тухай Business Insider мэдээлжээ.

Холбоотой сэдвүүд

коронавирус токио-2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.