Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Крайстчерч хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ | Peak News

Крайстчерч хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

05 сарын 03, 2019

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд болсон террорист халдлагын үеэр шархадсан Туркийн иргэн нас барсан тухай Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн баасан гарагийн өглөө мэдэгджээ.

“Өнгөрсөн шөнө Крайстчерч хотын эмнэлэгт нас барсан иргэний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна” гэж Ж.Ардерн мэдэгдсэн байна. Ингэснээр уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 51 хүрчээ. 

“Халдлагын үеэр шархадсан 49 хүнийг асарч байсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж байна” гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ. Гуравдугаар сарын 15-нд Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд үйлдсэн халдлагын үеэр шархадсан хүмүүсээс 9 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Шинэ Зеландын парламент дээрх халдлагатай холбогдуулан дайралтын зориулалтаар ашиглах винтов буунууд зэрэг хагас автомат зэвсгүүдийн дийлэнхийг хориглох хуулийн төслийг өнгөрсөн сарын эхээр баталсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

халдлага крайстчерч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.