Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгуул ногдуулжээ

peak.mn
01 сарын 23, 2019

Испанийн Мадрид хотын шүүх Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Алдарт хөлбөмбөгчинг Реал Мадрид клубт тоглож байхдаа татвараас санаатайгаар зайлсхийсэн гэдгийг баримтаар нотолж, тохирох шийтгэлийг ногдуулсан нь энэ аж. Улмаар Криштиану Роналду 23 сар хоригдох шийтгэлээс зайлсхийхийн тулд 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна.

Тэрбээр өмнө нь, 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK

Холбоотой сэдвүүд

криштиану роналду торгуул

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.