Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Кужа: Хөдөө талд очиж морин хуураа тоглож, хөөмийлнө гэхээс тэсэж ядаж байна | Peak News

Кужа: Хөдөө талд очиж морин хуураа тоглож, хөөмийлнө гэхээс тэсэж ядаж байна

Нийслэлд жил бүр уламжлал болгон “Дээлтэй Монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг билээ. Энэ дундаас бид нэгэн гадаад иргэнийг онцоллоо. Түүнийг Кужа гэдэг бөгөөд АНУ-ын иргэн.Тэрбээр дээл өмссөнөөс гадна малгай, гутал зэрэгтээ ихээхэн ач холбогдол өгч өнөөдрийн наадамд иржээ. Ингээд бид түүнтэй хэсэг хором ярилцлаа. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


-Сайн байна уу? Дээлтэй Монгол наадамд оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Дээлтэй монгол наадамд ирсэндээ маш баяртай байна. Миний өмнө нь үзэж байсан аль ч улсын ямар ч загварын шоунаас энэ наадам хэд дахин илүү байгааг хэлмээр байна. 

Миний бодлоор Монгол дээл бол уламжлалт соёл, урлагийн хамгийн дээд илэрхийлэмж юм. Учир нь Монгол угсаатан, ястан бүр энэ хувцсыг урлахдаа өөрсдийн онцлог, хэв маягийг шингээсэн байдаг. Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг хэрхэн үндэсний хувцсандаа шингэж,  хадгалагдаж ирснийг харах надад үнэхээр гайхамшигтай санагдаж байна. 

Түүнчлэн дээл урлах уламжлалт арга нь эмээгээс ээжид, ээжээс  охинд нь өвлөгддөг гайхалтай соёл. 

-Монгол дээл өмсөхөд ямар сэтгэгдэл төрж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгсөн харагдаж байна.?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Эндээс холгүйхэн нэг дэлгүүрээс энэ дээлээ авсан юм. Худалдагч нь намайг урьж оруулаад  “Танд таарсан дээл, бүс сонгоод өгье” гэсэн. Тэрбээр хэлсэндээ хүрч, яг надад зохисон, тансаг материалтай дээлийг сонгож өгсөн.  Би ийм гоёмсог дээл өмнө нь харж байгаагүй. Надад маш олон дээл бий. Гэхдээ үүнийг хараад л “Маргааш үүнийг өмсөнө” гэж шийдсэн.

Монгол соёл уламжлалыг хүндэтгэж буйгаа илэрхийлж бүх зүйлийг ном журмаар нь өмсөхийг хичээлээ. Гутал, малгай, бүс гээд бүгдийг бэлдэж өмсөхийг хүссэн.

-Таны үсний засалт анхаарал татаж байна?

-Манай найз миний үсийг сүлжиж өгсөн. Надад Монгол эрчүүдийн уламжлалт үсний засалт таалагддаг. Тиймээс өнөөдөр өглөө “Наадамд явахаас чинь өмнө сүлжээд өгье” гээд манайд ирсэн. Ташрамд, үсийг минь сүлжиж өгсөн найздаа баярлалаа.

-Монголд анх удаа ирж байна уу? Монгол өв соёлын юу нь хамгийн их сэтгэл татаж байна вэ? 

-Тийм ээ, анх удаа ирж байна. Ирэхээсээ өмнө монголын язгуур урлаг, уламжлалт соёлын талаар судалж, бие даан морин хуур, хөөмий сурсан. Миний амьдардаг Мичиган мужийн Дэтройт хотын орчимд Монгол хөгжимчид маш цөөхөн байдаг. Тэдэнтэй хамт тоглож, сургуулилт хийх сайхан байдаг. Гэвч энд ирээд мэргэжлийн хөгжимчидтэй уулзаж, хамт сургуулилт хийх боломж олдож байгаа нь миний амьдралын хамгийн гайхалтай цаг мөчүүдийн нэг болж байна.

Одоо би Улсын Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлч, морин хуурч, хөөмийч Н.Ашид багшаас хичээл авч байгаа. Багш миний хөөмийлөхийг сонсоод “Хархираа буюу доод өнгө чинь сайн байна” гэхэд маш их баярласан. Одоо бид хоёр исгэрээ буюу дээд өнгөө сайжруулах тал дээр анхаарч байгаа. 

Монголд ирснээс хойш өнгөрсөн хугацаанд суралцсан зүйлсээ үнэ цэнтэй байсныг мэдэрч байна. Яг зөв газартаа ирчихсэн, гэртээ байгаа мэт л өдөр хоногууд өнгөрч байна даа.

-Энд байх хугацаандаа юу хийхийг хүсэж байна вэ? 

-Улаанбаатарт өнгөрүүлсэн энэ цаг хугацаа үнэхээр гайхалтай байлаа. Энд ирсэндээ туйлын их талархаж байна.

Удахгүй хөдөө талд очиж морин хуураа тоглож, дуулж хөөмийлнө гэж бодохоор үнэхээр их догдолж байна. 

-Баярлалаа.



Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.