Курдууд тусгаар тогтнолын төлөө саналаа өгөв

Г.Сайнзаяа
09 сарын 28, 2017

Иракийн хойд нутгийн курдууд тус улсаас салж, тусгаар тогтнолоо зарлахаар саналаа өгчээ. Курдын сонгуулийн хороо лхагва гарагт мэдэгдэл хийж, ард иргэдийн 93 хувь нь тусдаа гарах санал өгсөнийг зараллаа. 

Автономит бүсэд ийнхүү санал хураалт явуулсан нь төв Засгийн газраас ихээхэн шүүмжлэл хүртсэн. Түүгээр ч зогсохгүй хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна.

Иракийн парламентаас санал хураалтыг үндсэн хуульд харшилсан гэж үзээд Курдистаны бүсэд арга хэмжээ авах талаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барив. 

Үүнд, санал хураалт санаачилж, зохион байгуулсан Курдистаны бүсийн Засгийг газрын ерөнхийлөгч Масуд Барзани тэргүүтэй хүмүүст хуулийн хариуцлага оноох орж байгаа юм. Түүнчлэн хөрш зэргэлдээх орны импортыг танах, улс орнууд дипломатуудаа татахыг уриалахыг багтааж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.