Б.Баясгалан
01 сарын 10, 2019
УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн 12 дугаар сарын 3-нд АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад, тус сарын 4-нд Ардчилсан намын гишүүнчлэлэээс татгалзах хүсэлтээ намынхаа дарга С.Эрдэнэ нарт тус тус хүргүүлсэн байдаг.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт хүргүүлжээ.
Тэрээр хүсэлтдээ "Миний тавьсан дээрх асуудлыг АН-ын болон АН-ын бүлгийн дарга нар хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тул Ардчилсан намын гишүүнчлэлээс чөлөөлөгдсөн, УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор гарсан тухай чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уншиж танилцуулахыг хүсье" гэжээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын АН-ын бүлгээс гарах хүсэлт
УИХ-ын гишүүн Л.Болдын АН-ын гишүүнээс татгалзсан тухай албан бичиг
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.