Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар эсэргүүцэл илэрхийлж, чуулганы танхимд эмх замбараагүй байдал үүсээд байна

Б.Баясгалан
12 сарын 06, 2018

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн хуралдаж, Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Гэвч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, эсэргүүцэл зарлаад байна.

Тэд өглөө чуулганы хуралдааны танхимд орж ирэхгүй байсан бол одоо УИХ-ын дарга М.Энхболдын индэрийн өмнө эсэргүүцлээ илэрхийлэн, лоозон бариж зогсож байна.

УИХ-ын дарга М.Энхболд дээрх гишүүдийг суудалдаа суухыг шаардаж, чуулганы танхимд эмх замбараагүй байдал үүсээд байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.