Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ЛэБрон Жэймс өмнө нь огт хөндөгдөж байгаагүй зүйлийг уриаллаа | Peak News

ЛэБрон Жэймс өмнө нь огт хөндөгдөж байгаагүй зүйлийг уриаллаа

Б.Баясгалан
09 сарын 11, 2018

NBA Америкийн бусад мэргэжлийн лигүүдийн жишгийг дагаж жил бүрийн наймдугаар сард Нью Жэрсид шинэ тоглогчдод чиглэсэн сургалт, хөтөлбөр зохион байгуулдаг уламжлалтай. Тус сургалтын үеэр шинэ тоглогчдод санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг хэрхэн ухаалгаар зохицуулах, хэрхэн санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээлэл олон нийттэй хэрхэн зөв харилцах гэх мэт зүйлсийг заан сургадаг юм.

Тэгвэл 2018 оны шинэ тоглогчдод зориулсан сургалтын үеэр NBA өмнө нь огт хөндөгдөж байгаагүй нэгэн сэдвийг хичээлийнхээ хөтөлбөрт багтаажээ. Тэр нь нийгмийн идэвх. Мэдээж энэхүү шийдвэр нь NFL–ийн тоглогчид төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөг дээрээ сөхрөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэх болсонтой холбоотой юм.

NBA–ийн комиссар Адам Силвер нийгмийн идэвхтэй, зөв шударга зүйлийн төлөө өөрсдийн дуу хоолойг хүргэдэг сагсчдыг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор илэрхийлснээрээ одоо тоглож байгаа болон зодог тайлсан сагсчдаас сайшаал хүртсэн билээ. Лигийн гол төлөөлөл болсон ЛэБрон Жэймс цагдаа нарын гарт амиа алдсан Трэйвон Мартины гэгээн дурсгалд зориулж малгайтай хар цамц өмсөж эхэлсэн бол мөн л цагдаа нарын гарт амиа алдсан Эрик Гарнерын гэгээн дурсгалд зориулж NBA–ийн нөлөө бүхий тоглогчид “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичигтэй пудволк өмсөх болсон билээ.

Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

nba лэброн жэймс нийгмийн идэвх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.