Л.Энх-Амгалан: Ирэх сарын 01-нээс орон даяар танхимын хичээлийг эхлүүлнэ

Б.Болормаа
02 сарын 03, 2021

Коронавирусийн нөхцөл байдлын улмаас хөл хорионд орж, танхимын хичээл орохгүй байгаа тул сурагчдад хичээл хоцрогдлын асуудал үүсээд буй. 

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Нийт сурагчдын 70-80 хувь нь хичээлийн хоцрогдолд орсон байна. Цахим хичээлийн үеэр 174 мянган хүүхэд гар утасгүй, интернетийн сүлжээгүй газар байна. Улаанбаатар хотод гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байна. Коронавирусээс хамгаалах өндөр дэглэмтэй байгаа улс орнуудад ерөнхий боловсролын сургуулиудын хичээл танхимаар орж байна. Тиймээс бид бэлэн байдлыг сайн хангаж байгаад, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, танхимын хичээлийг 03 дугаар сарын 01-нээс эхлүүлэх шаардлагатай байна” гэв.

Холбоотой сэдвүүд

танхимын хичээл бшя мэдэгдэл

Сэтгэгдэл бичих (28)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.