Л.Наранбаатарыг түр саатуулжээ

Х.Оргил
01 сарын 15, 2020

Эдийн засагч Л.Наранбаатарыг баривчилсан бөгөөд тэрээр тун удахгүй энэ тухай өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийхээр болжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн твиттер хуудастаа жиргэсэн юм.

 

Л.Наранбаатар нь ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гээд буй нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН, тийм ч учраас АМНАТ-ыг хүчингүй болгосон хэмээн нийгмийн сүлжээгээр мэдээлж ирсэн юм.

Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр юм.  Улмаар уг компани, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг гэдгийг эдийн засаг Л.Наранбаатар онцолсон байдаг.

Л.Наранбаатар нь дээрх баримтыг дурдсан нийтлэлийн дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихэссэн талаар өмнө нь дурдаж байсан бөгөөд энэ удаагийн баривчилгаа ч мөн уг хэрэгтэй холбоотой гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

з.энхболд л.наранбаатар

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.