Лондон хотноо Эрдэнэс Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах мэдээлэл хийлээ

Х.Оргил
04 сарын 22, 2019

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Н.Тулга энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Emerging Europe & Central Asia” хурлын Монголын хэсэгт оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Эрдэнэс Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах талаар мэдээлэл өгөв.

Мөн тэрээр хурлыг тохиолдуулан зохион байгуулсан Лондонгийн хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээх ёслолд тус биржийн гүйцэтгэх захирал Никхил Рати, Сербийн Сангийн сайд Синиса Мали, Британийн Сангийн дэд сайд Роберт Жэнрик нарын хамт оролцлоо.

Европ болон Төв Азийн бүс нутгийн эрчимтэй хөгжиж буй орнуудын өнөөгийн зах зээлийн орчин, хөрөнгө оруулалтын урсгал, өсөлтийн таамаг, хөрөнгийн зах зээлд гарах гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болсон уг хуралд 400 гаруй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид оролцсон байна.

Холбоотой сэдвүүд

1072 эрдэнэс тавантолгой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.