Л.Оюун-Эрдэнэ: Бөх төр хоёр тусдаа байх ёстой

Х.Оргил
08 сарын 19, 2019

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нутаг нэгт дүү, улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэнтэй холбоотойгоор сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Манай Хэнтий аймгийн нутгийн зөвлөл энэ асуудлаар хуралдаагүй. Ер нь бөх төр хоёр бас уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой гэж боддог. Ингэж шийдэхгүй бол хэтэрч байгаа юм шиг санагддаг. Эргээд харвал үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу шийдвэр ч  байж мэднэ, учир нь хэт төр рүү татаад авчихсан хэрэг. Энэ нь эргээд хэт төрөөс оролцоотой алдаатай зүйл болсон байх. Иргэдийн баяр цэнгэл илүү улс төржих шалтгаан болсон байж ч мэднэ. Миний хувьд баяр наадмын комисстой холбоогүй учраас үйл явдлыг ажиглаад сууж байна" гэлээ.                                                                                                       

Холбоотой сэдвүүд

л.оюун-эрдэнэ э.оюунболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.