Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Лука Модрич шилдэг тоглогчоор шалгарчээ | Peak News

Лука Модрич шилдэг тоглогчоор шалгарчээ

peak.mn
08 сарын 31, 2018

Пүрэв гарагт Монако хотод болсон Европын Аваргуудын лигээс зохион байгуулсан арга хэмжээн дээр Европын хөл бөмбөгийн холбооны 2017-2018 оны шилдэг эрэгтэй тоглогчоор “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч, Хорватын хөл бөмбөгч Лука Модрич шалгарсан байна.

32 настай Л.Модричтой өнгөрсөн долдугаар сард “Ювентус” багт тоглохоор болсон Кристиана Роналдо болон “Ливерпуль” багийн Мохамад Сала нар өрсөлдсөн аж.

Шилдэг тоглогчийн шагналыг Л.Модрич анх удаагаа хүртэж байгаа бол К.Роналдо энэхүү шагналын эзнээр гурван удаа шалгарч байсан билээ. Түүнээс гадна “Реал Мадрид” багийн тамирчид болох Кейлор Навас болон Серхио Рамос нар шилдэг хаалгач болон хамгаалагчийн шагналыг тус тус хүртжээ.

Аваргуудын лиг болон Европын лигийн дасгалжуулагч нараас гадна Европ тивээс сонгогдсон 55 сэтгүүлч дээрх шагналын эздийг шалгаруулах санал хураалтад оролцсон байна.

“Энэ бол миний хувьд маш үнэ цэнэтэй мөч болж байна. Сэтгэл их догдолж байгаагийн зэрэгцээ энэхүү шагналаараа маш их бахархаж байна” гэж Л.Модрич хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

шилдэг тоглогч лука модрич

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.