Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Мадакаскарын цэнгэлдэх хүрээлэнд үүссэн шахцалдаанаас болж 16 хүн нас баржээ | Peak News

Мадакаскарын цэнгэлдэх хүрээлэнд үүссэн шахцалдаанаас болж 16 хүн нас баржээ

06 сарын 27, 2019

АНТАНАНАРИВУ/New Straits Times/. Лхагва гарагт Бүгд Найрамдах Мадакаскар Улс тусгаар тогтносны ойн баярын арга хэмжээний үеэр үүссэн шахцалдааны улмаас наад зах нь 16 хүн нас баржээ.

Ослын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа хэдий ч Мадакаскарын эрх баригчдын мэдээлснээр, баярын жагсаал болсны дараа хүмүүс цэнгэлдэх хүрээлэнгээс гарах үеэр шахцалдаан үүссэн байна. 

Нийслэл Антананариву хотод байрладаг "Махамасина" цэнгэлдэх хүрээлэнд байсан өөр бусад олон арван хүн гэмтэж бэртжээ. Өнгөрсөн есдүгээр сард уг цэнгэлдэх хүрээлэнд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр мөн шахцалдаан үүссэний улмаас нэг хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн билээ. 

Тусгаар тогтнолын баярын цэргийн жагсаал болон тоглолтыг үзэж сонирхохоор цэнгэлдэх хүрээлэнд олон мянган хүн цугласан байжээ. Жагсаалын дараа үзэгчдийг тараахын тулд аюулаас хамгаалах хүчний ажилтнууд гарах хаалгуудыг нээсэн гэж “AFP” агентлаг мэдээлжээ. 

Харин цэнгэлдэх хүрээлэнд байсан хүмүүсийн хэлснээр, цагдаа нар зарим хаалгыг хаасны улмаас шахцалдаан үүссэн ажээ. Ослын дараа Мадакаскарын Ерөнхийлөгч Андри Ражоэлина эмнэлэгт очиж, гэмтсэн хүмүүстэй уулзсан бөгөөд тэдний эмчилгээний төлбөрийг төрөөс даана хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

жагсаал мадакаскар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.