Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Майкл Жексоны тухай киног хатуу шүүмжиллээ | Peak News

Майкл Жексоны тухай киног хатуу шүүмжиллээ

Б.Баясгалан
01 сарын 31, 2019

Алдарт дуучин Майкл Жексоны гэр бүлийн гишүүд М.Жексоны тухай өгүүлэх “Leaving Neverland” шинэ баримтат киног хатуу шүүмжилжээ.

Тус баримтат кино нь хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн тухайгаа өгүүлэхУэйд Робсон, Жеймс Сэйфчакнарын мэдүүлэг дээр үндэслэн бүтсэн бөгөөд дуучин Майкл Жексонn “Neverland” хувийн эдлэн газартаа тэдэнд бэлгийн дарамт учруулсан тухай өгүүлдэг байна.

Уэйд Робсон, Жеймс Сэйфчакнарыг М.Жексоны гэр бүл хуурамч гэрчүүд гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн "олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл М.Жексонтой удаан хугацааг хамт өнгөрүүлсэн түүний гэр бүл хийгээд найз нөхөд нь болох хэдэн зуун хүний үгэнд бус хоёр худалч хүний үгэнд баримт нотолгоогүйгээр итгэж байгаа нь бухимдал төрүүлж байна"  гэж тэд мэдэгдсэн байна.

“М.Жексоныг насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгасан бөгөөд энэ хэргийг нарийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2015 онд М.Жексон буруугүй гэдэг нь тогтоогдсон” хэмээн алдарт дуучны гэр бүлийнхэн ярьжээ.

М.Жексонтой нэг өрөөнд олон удаа хонож байсан хэдий ч өөрт нь халдаж байгаагүй тухай  Робсон болон Сэйфчак нар ч мөн тухайн үедээ мэдэгдэж байжээ.

Эх сурвалж:  МОНЦАМЭ агентлаг

/ABС/

Холбоотой сэдвүүд

кино майкл жексон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.