Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Македонд Албани хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгожээ | Peak News

Македонд Албани хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгожээ

peak.mn
01 сарын 16, 2019

Албани хэлийг Македоны албан ёсны хоёр дахь хэл болгох тухай хууль хүчин төгөлдөр болж, тус хуулийг төрийн мэдлийн хэвлэлд нийтэлжээ. Энэ тухай Македоны парламентын дарга Талат Жафери “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тус улсын сөрөг хүчний “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” нам тус хуулийг нийтэлсэн явдлыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж, хуулийг хүчин төгөлдөр болгосон явдлыг эрс шүүмжилсэн байна.

“Македоны Социал демократ холбоо хуулийн дүрэм журмыг дахин үгүй хийж байна. Тус холбооны удирдагчид улс орны нэрийг өөрчилснийхөө дараа Бүгд Найрамдах Македон Улсыг хууль бус, хүчирхийллийн замаар хоёр хэлтэй болгож байна” гэж тус мэдэгдэлд дурджээ.

Албани хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох тухай хуулийг батлахыг Македоны парламент өнгөрсөн онд дэмжжээ. 120 депутатын 69 нь тус хуулийг батлахыг дэмжсэн байна. Энэ хуулийг “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” намын төлөөлөгчдийн оролцоогүйгээр баталж байжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС

Холбоотой сэдвүүд

македон албани хэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.