Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Малчид өрийн дарамтаас хуримтлал руу шилжсэн сайн туршлагаа хуваалцлаа | Peak News

Малчид өрийн дарамтаас хуримтлал руу шилжсэн сайн туршлагаа хуваалцлаа

Peak.mn
11 сарын 15, 2025

Байгаль хамгааллын Дэ Нэйче Консерванси байгууллага "Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал" (НИМБХ) төслийг 2017 оноос эхлэн Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Хэнтий болон Дорнод аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл малчдад байгалийн нөөц, баялгийг ашиглахдаа хууль ёсны менежмент хэрэгжүүлэх, орлогын эх үүсвэрээ солонгоруулж, бэлчээрийн даацад тохирсон тогтвортой мал аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн малчдыг эдийн засгийн хувьд тогтвортой болгох үүднээс Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ)-ны сургагч багш нартай хамтран Хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. 

Тэгвэл энэхүү Хуримтлалын хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх “Хэмнэлт-хуримтлал-ирээдүйн баталгаа” хэлэлцүүлгийг Дэ Нэйче Консерванси байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, МХЗХҮХ хамтран амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын нөхөрлөл болон Хуримтлалын хөтөлбөрийн туршлага, сорилт, сургамжийг түгээж малчдыг орлогоо зөв зарцуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх, байгаль хамгааллын ажилд идэвхтэй оролцуулах явдал юм.

Нийт таван аймгийн 14 сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн малчид, сумдын нөхөрлөлүүдийн холбоод, орон нутгийн хадгаламж зээлийн хоршоод, Монголын байгалийн өв сан болон салбарын мэргэжилтнүүд тэргүүтэй 150 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо. 

Энэ үеэр байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн малчид орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулж байгаль хамгааллын ажлыг тогтвортой санхүүжүүлж буй сайн туршлагаа хуваалцлаа. Тухайлбал, үргүй зардлаа танаж хуримтлуулснаар нөхөрлөлийн хэмжээнд 17 сая төгрөг цуглуулж, түүнээсэээ өрхүүддээ зээл олгон, ногдол ашиг хуваарилж, байгаль хамгааллын ажил гүйцэтгэсэн гэх мэт олон сайн жишээ дурдагдсан юм. 

Зураг
Тайлбар


















“Тоо баримт харвал, Хуримтлалын хөтөлбөрийн малчид мал аж ахуйгаас бусад орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх, айл өрхийн хуримтлал, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн засаглал зэргээр бусад малчдаас илүү байгаа. 

Жишээлбэл, Нөхөрлөлийн чадавхийн үнэлгээний хэрэгслээр хэмжихэд Хуримтлалын хөтөлбөрийн малчдын засаглалын чадвар 36–68 хувиар, байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжүүлэх чадвар 55 хувиар, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилт дунджаар 70 хувиар өндөр байгаа нь харагдсан. Энэ хэлэлцүүлгээр бид өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөлөө” хэмээн Дэ Нэйче Консерванси байгууллагын “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хөдөөгийн хөгжил, тогтвортой санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Т.Оюунчимэг онцоллоо. 

Хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Хэрлэн гол” нөхөрлөлийн ахлагч У.Оюунцэцэг хэлэхдээ “Манай нөхөрлөл дундын сандаа 17 сая төгрөг хуримтлуулж, түүнийгээ гишүүн өрхүүддээ хуваарилсан. Бид нэмэлт зардал гаргалгүй ердөө хүлцэж болох хэрэглээгээ хэмнэснээр илүү зардлаа танаж, түүнийгээ хуримтлал болгож чадсан. Дундын сангийн орлогынхоо тодорхой хувийг бид байгаль хамгааллын ажилд зарцуулж булаг шанд, зэрлэг амьтдаа хамгаалж байгаа” гэв. 

Хуримтлалын хөтөлбөр нь төслийн зорилтуудын нэг болох “хамгийн багадаа 15,000 малчин эдийн засгийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэх боломжоо ихэсгэх”-эд чиглэн тодорхой аймаг, сумдад хэрэгжиж буй инкубатор хөтөлбөр юм.

Энэ хугацаанд хөтөлбөрт хамрагдсан малчдын дунд хуримтлалтай өрхийн тоо 78%-иар ихсэж, нөхөрлөлийн эргэлтийн санд өрхүүдээс орж ирэх орлого 32%-иар (53.3 мянган ам.доллараас 70.5 мянган ам.доллар болсон) нэмэгджээ. 

Холбоотой сэдвүүд

tnc байгаль хамгаалал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.