Малид 53 цэрэг, 1 энгийн иргэн амиа алджээ

Peak.mn
11 сарын 03, 2019

БАМАКО. /Reuters/. Мали улсын хойд нутгийн цэргийн харуулын цэг дээр халдлага үйлдсэний улмаас 53 цэрэг, 1 энгийн иргэн амиа алдсан талаар тус улсын Засгийн газар бямба гарагт мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэл “Amaq” мэдээллийн агентлагаар дамжуулан уг халдлагын хариуцлагыг хүлээсэн боловч ямар нэгэн баримт нотолгоог дэлгээгүй байна. 

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын цэргийн хүчний тусгай ажиллагаагаар “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгаснаас хойш тус бүлэглэл хэд хэдэн улсад болсон олон арван халдлагын хариуцлагыг хүлээжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

амиа алдах мали халдлага цэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.