МАН Бага хурлаа хийж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

Б.Баясгалан
04 сарын 30, 2019

МАН-ын Бага хурал өчигдөр намынхаа төв байр болох Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж өндөрлөлөө.

Бага хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Бага хурлын гишүүдийн ирц 66.5 хувьд хүрсэн учир Бага хурлыг эхлүүлье" хэмээн хурлыг нээсэн юм. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Бага хурлыг удирдан хаалттай явууллаа.

Тус Бага хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар Бага хурлын гишүүийн олонх нь нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.