Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

МАН-ын бүлэг: НДШ төлдөг ААН-үүдийн ажилтан бүрт 200 мянган төгрөг олгох ёстой | Peak News

МАН-ын бүлэг: НДШ төлдөг ААН-үүдийн ажилтан бүрт 200 мянган төгрөг олгох ёстой

Х.Оргил
04 сарын 06, 2020

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдлаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний төслийг дэмжихийн зэрэгцээ зарчмын гурван санал оруулахаар болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн 7 арга хэмжээ цаг үеэ олсон. Ингэснээр иргэдийн ажлын байрыг хадгалах, ААН-үүд дэмжиж, эдийн засгаа идэвхжүүлж байна.

Мөн МАН-ын бүлгээс өргөн барьсан төсөлтэй холбогдуулан гурван тодорхой санал гаргасан. Үүний нэгдүгээрт төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчид болон төрөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шимтгэл, татвар чөлөөлөхгүй гэж орж ирснийг санал гаргаж, төрөөс ажил гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүдийг  НДШ, ХХОАТ-ыг чөлөөлөх саналыг бүлгээс оруулж байна. 

НДШ төлдөг ААН-үүдийн ажилтан бүрт 200 мянган төгрөг олгох, тэгш хамруулах чиглэлээр судлахаар болсон. 

Мөн бүх их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзлээ

Холбоотой сэдвүүд

засгийнгазар ман

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.