Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг дэмжив | Peak News

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

Б.Баясгалан
07 сарын 03, 2019

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулж өгөөч. Бид Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ наадмын дараа хэлэлцэж долоо хэмжиж, нэг огтолж саналаа өгөх нь зүйтэй байна" гэсэн санал гаргасан. Энэ саналыг бүлгээр хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэлээ.

Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганыг наадмын дараа буюу 7 дугаар сарын 16-наас эхлэн явуулъя гэж шийдлээ. Энэ сарын 4, 5, 7, 8, 9 гэсэн ажлын таван өдөрт ажлын дэд хэсгүүд, төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана гэж тогтлоо. Хэлэлцэж буй асуудалд 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Эдгээрийг нэгтгэх, цэгцлэх, томъёолох зэрэг нэлээд ажил байна. 

Хаврын чуулганыг хаах хугацаа 7 дугаар сарын 1-нд байсан. УИХ-ын даргын захирамжаар сунгасан. Үндсэн хууль тасралтгүй явах учраас энэ сарын 5-нд Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээе гэж үзэж байна. Иймээс МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авч байна" хэмээлээ.

 Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.