Манай орны 77 хувь нь цөлжилттэй байна

Х.Оргил
06 сарын 14, 2018

Өнөөдөр дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр юм. Энэ өдрийг  тохиолдуулан байгаль орчны форумыг "Ногоон Ази" олон улсын ТББ-аас зохион байгуулж байна.

Форумаар дэлхий нийтэд тэр дундаа Монгол оронд  маш эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийн асуудал, өнөөгийн байдал болон цаашид авах арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийн талаар эрдэмтэн профессорууд ярилцах ажээ. 

Найман жилийн өмнөх судалгаагаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа юм.  Өмнөговь аймгийн Номгон, Мандал- Овоо, Цогт-Овоо, Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан, Бүрд, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Богд, Говь- Алтай аймгийн Төгрөг сумдын нутаг цөлжилтийн хүчтэй зэрэглэлд багтдаг байна.

Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө давамгайлсан нь их гэв.

Хуралд шинжлэх ухааны академи болон байгаль орчны салбарын төлөөлөгчид оролцоно.

Холбоотой сэдвүүд

байгаль орчин цөлжилт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.