Манай улсын иргэд Өмнөд Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой боллоо

Б.Баясгалан
01 сарын 23, 2019

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Тус хуралдаанаар “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. 

Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор  манай улсын иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо. 

Холбоотой сэдвүүд

виз засгийнгазар эквадор

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.