Манжуурт коронавирус бүртгэгджээ

Х.Оргил
01 сарын 23, 2020

Шинэ коронавирусын голомт болоод байгаа Хятадын Ухань хотын захиргаанаас хотоос гарах нийтийн тээврийн урсгалыг зогсоох шийдвэр гаргаад буй.

Өнөөдрийн 1:00 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд коронавирусын халдвараар 571 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн, 17 хүн нас баржээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн илэрчээ.

Хамгийн сүүлд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод илэрсэн аж. Иймээс хилд улам ойртож байгаа тул иргэд та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулж байна.


Холбоотой сэдвүүд

коронавирус манжуур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.