Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өнөөдөр ТЭГШ дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно | Peak News

Өнөөдөр ТЭГШ дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

peak.mn
01 сарын 26, 2019

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргасан билээ.

Үүнд удахгүй болох гэж буй сар шинийн баяртай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулахыг хуваарилсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрийн Бямба гарагт ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм.

Үүнд 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно.

Харин СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүйг анхаарна уу.

Замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон дугаарын хязгаарлалт 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм. 

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд "Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

Холбоотой сэдвүүд

автомашин замынхөдөлгөөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.