Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Маргаашаас ажиллах бүх байгууллага хаалгандаа QR код байршуулах шаардлагатай | Peak News

Маргаашаас ажиллах бүх байгууллага хаалгандаа QR код байршуулах шаардлагатай

Б.Баясгалан
12 сарын 13, 2020

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргаашаас бууруулна. Энэ хүрээнд тодорхой 18 чиглэлийн байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлэх юм. 

Иймд аж ахуйн нэгжүүд 12 дугаар сарын 14-нөөс өөрсдийн QR кодыг үүсгэж, хаалганы ойролцоо буюу үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт байрлуулах шаардлагатай. Тус кодыг авахын тулд qr.119.mn сайт руу нэвтэрч, байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлснээр таны QR код үүснэ. Үүссэн кодыг хэвлэн байршуулна.

Харин үйлчлүүлэгч/иргэд тус байгууллага руу орохдоо энэхүү QR кодыг өөрсдийн Ибаримт аппликейшндаа заавал уншууулна.

Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой сэдвүүд

qr тусгай зөвшөөрөл qr код хот2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.