Сүлжмэлээс Хархорин захын хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх замын нэг урсгалыг маргаашаас хаана

Б.Баясгалан
04 сарын 30, 2020

Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний төв замыг Баруунаас Зүүн төвийн хэсгийг хааж, дулааны шугам угсралтын ажил хийнэ. 

Иймд маргааш буюу 5 дугаар сарын 01-ний 23:00 цагаас 5 дугаар сары 03-ны 06:00 цагийн хооронд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын буцаж эргэх уулзвараас Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх авто замын нэг урсгалыг хаана. 

Тухайн зорчих хэсгийг эсрэг урсгалаар хамт зорчуулж зорчих хэсэг нарийсаж, хөдөлгөөний ачаалал ихсэх тул иргэд, жолооч та бүхэн анхаарна уу.


Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Холбоотой сэдвүүд

зам замхаах зхтзиг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.