Х.Оргил
06 сарын 29, 2020
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоолд байсан суудлын автомашин дэлбэрчээ.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очсон байна.
Газар дээр нь очиход А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрсэн аж. Дэлбэрэлтийн улмаас автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөвд хүргэн өглөө гэж ОБЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.