Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

М.Билэгт: Сахилгын зөвлөлийн гишүүдийг улираан сонгохгүй гэдгийг дэмжиж байна | Peak News

М.Билэгт: Сахилгын зөвлөлийн гишүүдийг улираан сонгохгүй гэдгийг дэмжиж байна

Б.Баясгалан
05 сарын 10, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "Танхимын дэргэд нотариатич нь хууль болон нотариатчийн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй" гэсэн санал гаргасныг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Билэгт "Танхимын дэргэд хууль болон нотариатичийн мэргэжлийн ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана гэж байна. Энэ чинь төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага нь төрийн бус байгууллагынхаа л ажлыг хийг. Одоо яадаг вэ гэхээр төрийн алба хашиж буй зарим нөхдүүд ийм ч төрийн бус байгууллага, зөвлөл дээр очиж ажиллаж байна гэж хэлээд давхар баахан цалин авдаг. Дээрээс нь шантаажлах зүйл төрд байна. Төрийн байгууллага чиг үүргийнхээ дагуу зөвшөөрлөө өгөөд, хянаад явж бай. 

Энэ чинь өөрөө төрийн бус байгууллага юм чинь төрийн төсөвт ачаалал өгөхгүйгээр дотроосоо Сахилгын зөвлөл байгуулаад ажлаад явах нь зөв. Тиймээс сахилгын зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгоод, улируулан сонгохгүй гэдэг нь хэвээрээ байг. Үүнийг бид дэмжих хэрэгтэй. Заавал төрд ажилладаг хүмүүсийг ийш нь оруулахаа болих хэрэгтэй. Тэд нар нь төрийн өмчит компанийн удирдах зөвлөлд орсон гэж нэмж, давхар цалин авдаг" хэмээлээ. 

Холбоотой сэдвүүд

м.билэгт нотариат уих хууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.