Б.Анхилам
10 сарын 02, 2020
Энэхүү нийтлэлээрээ уншигч танд алтан бөгжний төрөл хийгээд онцлогийг танилцуулж байна.
Алтан бөгж нь ягаан буюу сарнайн ягаан алт, шар, цагаан алт гэсэн үндсэн гурван төрөлтэй. Үнэт металлийн хувьд ялгаагүй хэдий ч харагдах өнгөний хувьд харьцангуй өөр. Ямар өнгөтэй алтан бөгж сонгох нь үнээс нь бага зэрэг шалтгаалах боловч гол төлөв хувь хүн өөрөө алийг нь таалахаас хамаарах учиртай.
Дээрх гурван төрлийн алтны онцлог, давуу талуудыг хүргэж байна.
Цагаан алт
Цагаан алтан бөгж нь цэвэр алт болон никель, мөнгө, палладиум зэрэг металл холилдсоноор бүтдэг ба ихэнхдээ родиумаар бүрсэн байдаг. Тэгэхээр цагаан алт нь үнэт металл мөн боловч тэр чигтээ алт биш юм. Бусад металлууд нь алтыг илүү бэхжүүлдэг болохоор үнэт эдлэл хийхэд илүү урт настай болгодог. Цагаан алтан бөгжний үнэ нь каратаас (14K ба 18K), мөн хэдий их хэмжээний металл орсноос хамаардаг. Зах зээлийн үнэ нь дунджаар 500 мянгаас 10 сая төгрөгийн хооронд байдаг. Үүнд борлуулагчийн зардал, алтны агууламж, бөгжний загвар зэрэг орно.
Давуу талууд:
Сул талууд:
Шар алт
Шар алтан бөгж нь цэвэр алтыг зэс юмуу цайртай хольсноор хийгддэг.
24К - 99.9 хувийн цэвэр алт
22К - 91.7 хувийн цэвэр алт
18К - 75 хувийн цэвэр алт
14К - 58.3 хувийн цэвэр алт
Карат ихтэй байх тусам цэвэр алтны агууламж өснө. Гэвч цэвэр алтны агууламж их байх тусам хэврэгшинэ. Тиймээс ихэвчлэн 14К эсвэл 18К алтыг сүйн, хуримын бөгжүүдэд ашигладаг.
Давуу талууд:
Сул талууд:
Дүгнэлт: Цагаан болоод шар алтны гол ялгаа нь ердөө л өнгө. Цагаан алтыг цагаан өнгийн металлтай хольдог бол шар металлийг шар өнгийн металлтай холино. Үнийн хувьд ижил.
Сарнайн ягаан алт
Сарнайн ягаан алт нь цэвэр алтыг зэс юмуу мөнгөтэй хольсноор онцлог. Зэсийн орц их байх тусам илүү улаан ягаан харагдана. Хамгийн нийтлэг нь 75 хувийн цэвэр алтыг 25 хувийн зэстэй хольсноор 18К сарнайн ягаан алт гарна. Энэ төрлийн алтан эдлэл өнгөө алддаггүй ч бусад алттай адил ойр ойрхон цэвэрлүүлж, өнгөлүүлж байх шаардлагатай.
Давуу тал:
Сул тал:
Ягаан, Улаан, Сарнайн ягаан алтны ялгаа
Эдгээр нь бараг л адилхан боловч агууламж болоод өнгөний хувьд багахан зөрүүтэй. Бүгд 75 хувийн цэвэр алт агуулдаг ч хольцны хувьд ялгаатай байдаг.
Ягаан алт - 75 хувьдаа цэвэр алт 20 хувьдаа зэс 5 хувьдаа мөнгө агуулдаг.
Улаан алт - 75 хувьдаа цэвэр алт 25 хувьдаа зэс агуулдаг.
Сарнайн ягаан алт - 75 хувьдаа алт 22.25 хувьдаа зэс 2.75 хувьдаа мөнгө агуулдаг.
Дүгнэлт: Ямар алмазтай ямар өнгийн алтыг хослуулах вэ гэдэг нь таны л сонголт байх хэдий ч ерөнхий онцлогийг нь мэдэж байхад илүүдэхгүй.
Эх сурвалж: Diamond
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.