Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

Х.Оргил
02 сарын 22, 2019

Монгол Улсын Засгийн газраас  2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага “Иргэн төвтэй, үр дүнд хүрсэн төрийн үйлчилгээ”-г үзүүлэхээр иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Тэр дундаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх ажлыг эрчимжүүлэхээр техникийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Ингэснээр иргэд, ААН тус байгууллагаас олгодог гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүгнэлт зэргийг цахимаар авах боломжтой болох аж.  

Холбоотой сэдвүүд

мхг цахим гүйлгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.