Метилийн спиртийг 100-150 граммыг уухад тэр даруй үхэх аюултай

Х.Оргил
12 сарын 06, 2020

Техникийн спирт нь маш хортой, архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй байдаг. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг. 

Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг.

Эмчлэхгүйгээр 2-3 хоногийн дараа сохрох аюултай. Архи болон этилийн спиртээс ялгаагүй тул гэрийн нөхцөлд шатааж таньж болдог. Жишээ нь техникийн спиртийг шатаахад ногоон дөл гардаг бол этилийн спиртийг шатаахад цэнхэр дөл гардаг аж.


Холбоотой сэдвүүд

архи спирт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.