Г.Сайнзаяа
08 сарын 24, 2019
АШУҮИС-ийн Эм зүйн судлалын багш, анагаах ухааны доктор, дэд профессор П.Батхуяг
Шарталт гэж юу вэ?
Энэ нэгэн үзэгдэлд олон талын тайлбар бий: Анагаах ухааны талаас бол шарталт нь спиртийн төрлийн ундааны хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх үе шат буюу спиртийн төрөл хэрэглээд, тодорхой хугацааны дараа биеийн байдал муудах үзэгдэл.
Био хими талаас бол- Этилийн спирт нь хүний бие организмд орсоны дараа хүний цусанд нэвтрэн орж явсаар элгэнд хүрнэ, тэнд урвалд орсоноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирна. Энэ бодис нь хүний биед спиртээс 30 дахин илүү хор хөнөөлтэйгөөс гадпна шартах гол урвалын учир шалтгаан болно. Элгэний үйл ажиллагааны явцад ацетальдегид урвалд орсоор хоргүй цууны хүчил болж дараа нь нүүрсхүчлийн хий ба ус болж биеэс гадагшилна.
Хувь хүнд-Архи уусны маргааш нь толгой өвдөх, дотор муухайрах, гар салгалах, ам хатах, ээлжлэн халуун, хүйтэн оргих зэрэг олон шимж тэмдэг илэрдэг. Дээрхи товчхон тайлбараас үзвэл шартах үзэгдлийн гол учир шалтгаан нь энгийн нэг хиймийн урвалын үр дүн спиртээс үүссэн ацетальгнид гэх химийн хорт бодисын хүний биед байх хугацаанд үзүүдэх үйлчилгээнд оршино. Энэхүү бодисын хор хөнөөлийг нарийвчлан үзэж, учир шалтгааныг нь ойлговол шарталтын нөлөөллийг шинжлэн ухааны үндэслэлтэйгээр багасгах зөв арга шийдлийг ухамсарлах болно.
Учир шалтгаан
Шарталтыг үүсгэж буй үндсэн үзүүлэлтүүд: Тархины эд эсэд үзүүлэх нөлөөлөл-спирт ба ацетальгид цусны эритроцит буюу улаан бөөмүүдийн гадаргууг гэмтээснээс тэдгээрийн хана нь задарч, хоорондоо наалдаж, тархины нарийн судаснуудын бөглөрөл үүсгэнэ. Уг бөглөрөл тархины эд эсийг үхүүлэхэд хүргэж, эсүүд ялзрахаас өмнө цэвэрлэгээний шингэн тодорхой хэмжээгээр ялгарч бөглөөсүүдийг арилгах урвал явагдана. Уг үйл ажиллагаа толгой өвдөх гол шалтгаан юм.
Мэдрэхүйн өөрчлөлт-уг урвал тархины эд эсэд шууд нөлөөлснөөс шартсан үед тод гэрэл, чанга дуу чимээ, хурц үнэр гэх мэт мэдрэхүйн түвшин нэмэгдэж тав тухгүй, цочимтгой болно.
Бодисын солилцооны өөрчлөлт-Ацетальгидын хордлогыг арилгахын тулд бие махбод дотроос олон төрлийн бодисын хэрэглээ огцом нэмэгддэг. Ялангуяа B төрлийн аминдэм, Фолийн хүчлийн дутагдал ба Кали эрдсийн хомсдол бий болно. Эрдэс, аминдэм багассанаар биеийн ерөнхий эсэргүүцэл буурснаас болж биеийн ерөнхий байдал муудна.
Хүчил ислэгийн тэнцвэрийн алдагдал-спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг явцад бий болох бодис буюу цууны хүчил зэрэг байдаг тул дотор муухайрах, амьсгал давхцах, зүрхний цохилт хурдсахад хүргэнэ.
Шингэний дутагдал-архи уусан хүмүүсийн биед маш их хэмжээний ус гадагшлуулах үйл явц явагддаг. Энэ нь шээс хүрэх, хөлрөх, хавагнах, амьсгалж буй агаараар ууршуулах (өвөл машинд согтуу хүн суухад цонх цантах) гэх мэтээр илэрдэг. Шингэний дутагдал нь цус өтгөрүүлэхэд хүргэж, бодисын солилцоог удаашруулан, биеийн эсэргүүцлийг бууруулна.
Шарталтын зовлонг багасгах, болж өгвөл бүр мөсөн арилгах арга юу байдаг талаар дараах зөвлөгөөнүүдийг уншаарай. “Шалгалт” өгөх цаг нь ирсэн хойно битгий олон юм яриад байгаарай даа. Шартахгүй байх хамгийн шилдэг арга бол “архи уухгүй байх” гэж хэлсэн ч сэтгэл амрахгүй. Тиймээс архи уух онц ноцтой шаардлагатай хүмүүст зориулж дөрвөн үе шаттай аргачлалыг санал болгож байна.
“Оршил”-нэгдүгээр үе буюу архи уухаас өмнө
Баяр ёслол ч юм уу, ажлын арга хэмжээ тэргүүтэй шалтгаанаар их хэмжээний архи уух шаардлагатайгаа мэдэж байгаа бол 2-3 цагийн өмнө 50 грамм цагаан архи уух нь элэг болон биеийн эсэргүүцлийн системийг “байлдааны бэлэн байдал”-д оруулна. Энэ бол хордлого судлалын эмч нарын архи хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг цорын ганц тохиолдол. Харин “бие халаалт” хийж байна гээд дээрхи хэмжээнээс хэтрүүлэх юм бол хариуцлагаа хүлээх хэрэг гарна.
Архи уухаас өмнө тослог зүйл идэх, наранцэцгийн тос аягаар нь уулаа гээд шарталтаас сэргийлж чадахгүй гэдгийг анхааруулъя. Ингэлээ гээд согтохгүй байж болох ч маргаашийн үр дагаврыг үүгээр бууруулж чадахгүй. Харин ч эсрэгээрээ, урьдчилаад хоол хэтрүүлэн идсэн хүмүүс согтохгүй байгаагаасаа болж их ууж, их шартах магадлалтай.
“Өрнөл”-Хоёрдугаар үе буюу архи уух үед
Глицин гэх бодис их хэмжээгээр агуулсан даруулга хэрэглэвэл уусан архины хамгийн гол хор болох Ацетальгидтай урвалд орж түүнийг багасгах болно. Глицин хамгийн ихээр агуулсан хүнс бол желатин (царцаамгууд, мармелад), үхэр, тахиа, галууны мах, үхрийн элэг, газрын самар, цагаан болон гурвалжин будаа юм. Мөн дээрхи хүнс олдохгүй үед Глицин-форте хэмээх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.
Даруулгыг хэтрүүлэн хэрэглэвэл “Оршил” хэсэгт сануулсантай адил, тухайн үедээ согтохоос сэрийлэхээс биш, шарталтыг багасгахад огтхон ч тус болохгүй. Харин ч уух юмныхаа хэмжээг хэтрүүлэх талтай.
Архи уух явцад “Идэвхижүүлэх нүүрс” гэдэг хар шахмалаас 8-10 ширхэгийг давхарлаж уувал хоргүйжүүлэх явцыг багасгахад тустай. Лимоны шүүс ууснаар архины хорыг багасгаж болно.
Архины төрлүүдийг хольж уухгүй байх чухал. Ялангуяа “градус дээшлүүлж” уудаг арга нь шинжлэх ухааны талаас ямар ч ор үндэслэлгүй гэдгийг наад захын эмч байтугай, оюутнууд ч хэлж өгч чадна.
Эцэст нь хэлэхэд, хэтрүүлж бус, тохируулж уу. Тохируулж уух боломжгүй бол ичгэвтэр боловч, үе үе бөөлжих нь ирээдүйд хийх хамгийн сайн “хөрөнгө оруулалт” болно.
“Оргил үе”-Гуравдугаар үе буюу архи уусны дараа унтахын өмнөСогтууруулах ундаа уух үедээ “Идэвхижүүлсэн нүүрс” эм уух боломж олдоогүй бол харих замдаа ч болтугай олж уух хэрэгтэй. Эмийн санд орсон бол витамин B-гийн комплекс, B1, B6-гийн аль нэгийг авч, газар дээр нь уугаарай.
Гэртээ очсон бол шулуун гэдсэнд бургуй тавих бол хамгийн найдвартай арга. Энэ зөвлөгөөг дагамааргүй байвал бөөлжих эцсийн арга шүү. Орондоо орохоос өмнө зөгийн балтай халуун ус уувал архины хордлогыг тайлна.
Дээрхи аргуудын алийг нь ч хэрэглэх боломжгүй бол Аспирин уугаад унаад өг. Анхааруулахад, ходоодны шархлаатай хүмүүст энэ эм тохиромжгүй. Мөн парацетамол элгэнд ачаалал өгдөг тул уугаад хэрэггүй. (Ходоодны шархлаатай хэрнээ архи уугаад явж байгаа хүмүүстэй юу ч яриад байгаа юм)
“Төгсгөл”- Дөрөвдүгээр үе буюу өглөө, өдөр. Үзээд алдах сүүлчийн арга.
Дээрхи арга хэмжээнүүдээс алийг нь ч хэрэглэхгүйгээр “гүрийж” явсаар “тасарсан” бол юуны өмнө Аспирин уу. Ингэвэл толгойн өвчин намжина.
Шар тайлах зорилгоор ахиад “100 татмаар” санагдаж байгаа бол өөрийгөө архичин болсон эсэх талаар тунгаан бод. Шартсан энгийн хүн архи уух нь битгий хэл, үнэрийг нь авахад л дотор муухайрах ёстой юм шүү. Эсрэгээрээ байгаа бол дээрхи зөвлөгөөнүүдийг даруй март, өөр хүмүүстэй найзла.
Дүгнэлт
Дээрхи дэлгэрэнгүй заавруудыг товчилбол ихээхэн хэмжээний архи уух “албан” шаардлага гарсан тохиолдолд дараахь нарийн аргачлал хэрэглэвэл маргааш нь арилгасан өндөг шиг биш юм гэхэд ажилдаа асуудалгүй очиж чадахаар болно.
Сэтгэгдэл бичих (45)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.92.52] ・ 10 өдрийн өмнө Хариулах
Ахиж уухгүй ээ. /арай ядан уншиж, бичлээ/
Зочин [66.181.182.83] ・ 14 өдрийн өмнө Хариулах
Ёоо үхлээ пив архи хоёулангийн уучихсан чинь толгой өвдөөд салаглаад ёстой амь авраач гэж бурханаас гуймаар болжын
Зочин [66.181.183.55] ・ 2024.08.11 Хариулах
Яг үхэх шахлаа. 2 хоног өнгөрч бга ч эргүүтсэн төлөг шиг л бн.
Зочин [103.212.117.97] ・ 2024.05.28 Хариулах
Аспирин болохгүй. Архины дараа бол ходоод цус алдана гэсэн
Зочин [122.201.31.40] ・ 2024.02.24 Хариулах
30 гарч байж ганц удаа хэтрүүлээд 3н шил пиво 200гр вино уусан ёох яг үхлээ ????????????????????????
Зочин [66.181.183.72] ・ 2024.01.10 Хариулах
ахиж л уухгүй үхэхийн бна????????
Зочин [202.9.46.116] ・ 2023.11.04 Хариулах
Дахиж уухгүй ээ
Зочин [66.181.184.228] ・ 2023.12.18 Хариулах
Харин тиймэээ
Зочин [103.141.250.36] ・ 2023.12.23
yiooo ysn ch uuhgv xxa
Зочин [202.126.88.74] ・ 2023.09.05 Хариулах
Ээдээ хүмүүс минь архинаас л татгалзаж үзээрэй. Хэд хоног хусчихсан чинь өдөр таталт өгөөд явчих шахлаа одоо хүртэл зүрхээр өвдөөд унтаж чадахгүй энийг бичээд сууж бна. Би дахиж хэзээ ч уухгүй үр хүүхдийнхээ төлөө
Зочин [59.153.87.33] ・ 2023.08.15 Хариулах
pisdaa uuhgui thj
Зочин [202.126.89.119] ・ 2023.08.11 Хариулах
Хэд хоног хөлрөх юм яахын бол
Зочин [89.24.33.102] ・ 2023.07.18 Хариулах
Vhlee anduuda haha ghde gantsaaraa bish ymda dotorl muuhairaad bhin
Зочин [66.181.160.116] ・ 2023.07.10 Хариулах
ahij uuhguiee sda
Зочин [202.21.107.29] ・ 2023.06.28 Хариулах
Pisda ahij uuhgu
Зочин [192.82.87.109] ・ 2023.06.30 Хариулах
наадах чинь хагассайныл бодол гэж байгаа хаха
Зочин [66.181.161.119] ・ 2023.05.27 Хариулах
100 татчихвал яах бол бас гараад нэмж уугаад маргааш үхдэг юм болов уу уул нь 100гр хөргөгчид харагдаад байналдаа
Зочин [66.181.161.119] ・ 2023.05.27 Хариулах
Архи уумааргүй байдаг ч нэг мэдэхэд хэд хоног уучих юмаа одоо бол зүрх салаглаад хэцүү байнаа унтаж ч чадсангүй
Зочин [68.145.172.194] ・ 2023.08.13 Хариулах
Ямах арга авсан бэ ?
Зочин [66.181.161.31] ・ 2023.05.16 Хариулах
Jageraar dagnaad hereggui ym bnshu yg uhlee
Зочин [64.119.18.174] ・ 2023.04.21 Хариулах
Yg shartaj vhlee yahwee
Зочин [192.82.85.42] ・ 2023.02.23 Хариулах
Ter tequillag yaah gej uuvaa sda uhlee
Зочин [103.229.122.120] ・ 2023.02.23 Хариулах
Tequillanaas l bolloo uhlee sda
Зочин [150.129.142.191] ・ 2022.11.26 Хариулах
Ukleeee tolgoi haga ovdoj bna
Зочин [188.162.65.108] ・ 2022.11.21 Хариулах
бүр загинуулчих юм байна л даа
Зочин [150.129.141.198] ・ 2022.10.15 Хариулах
Ukleeeeee2
Зочин [103.57.92.47] ・ 2022.10.14 Хариулах
iim yum unshaad suuj baih gej bur yag uhleeee????
Зочин [66.181.176.146] ・ 2022.05.26 Хариулах
Үхлээ хөл гар өвдөөд байна амь тэмцээд хэцүү байна
Зочин [202.9.40.250] ・ 2022.02.05 Хариулах
Зүгээр эмийн сангаас шарталтын эм аваал зүгээр болно окау,
Зочин [202.55.180.219] ・ 2022.01.15 Хариулах
sdaaaa dahij uuhgue
Зочин [202.21.108.1] ・ 2022.01.02 Хариулах
Ёстой үхлээ шүү хаха ийм юм уншаад байж байх гэж хаха
Зочин [202.126.88.60] ・ 2021.10.25 Хариулах
Shartaj bosood ahiad hezee ch uuhgui gej oortoo amlaad oroi ni ahial uuh ymdaa hha uhlee2
Зочин [202.9.46.39] ・ 2022.05.19 Хариулах
Үхлээ
Зочин [66.181.177.46] ・ 2021.10.11 Хариулах
Үхлэээээээээээ
Зочин [66.181.161.13] ・ 2021.08.06 Хариулах
7 8 хонгоор ууцан хүн яах вэ босжч чадахгүй бна хэвтэж бгаа хэрнээ л оичих гээд бгаа юм шиг мэдрэгдээд унтах гээд нүдээ анихаар амьсгалахаа больчоод сэрүүн ч бж болохгүй унтчиж болохгүй одоо яахуу
Зочин [66.181.177.46] ・ 2021.10.11 Хариулах
За бас тэгтлээ уугаад бхдаа ядн
Зочин [192.82.90.88] ・ 2021.05.21 Хариулах
Segsiitel seks hii tegeed l zvgeer
Зочин [66.181.186.38] ・ 2021.05.13 Хариулах
yoo shartsan hun iim urt um unshaad suuj bhguishdee shuud gol yriagaa bicildee haha uhlee3
Зочин [64.119.18.131] ・ 2020.11.15 Хариулах
Шартахгүй байх хамгийн сайн арга бол уухгүй байх
Зочин [202.126.89.20] ・ 2020.06.27 Хариулах
bayrllaa
Зочин [202.55.188.41] ・ 2020.04.10 Хариулах
Архи чамаас салья салмаар байна
Зочин [202.9.41.7] ・ 2021.08.26 Хариулах
Tgd salsimu arhichinmin
Зочин [202.131.248.178] ・ 2021.11.18
Лалараа битгий зовлон ойлгохгүй байгаараа
Зочин [202.126.88.137] ・ 2020.03.17
Demii yum demii
Зочин [139.5.217.208] ・ 2020.01.27 Хариулах
Шарталт нээрээ гэцүү шүү. Уухаа болихгүй бол үхэж дуусахнээ
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Амьдрал
Шарталтын тархинд үзүүлэх нөлөөг судалжээ
Саруулын Ариунжаргал ・ 08 сарын 05, 2019
Ярилцлага
Н.Дэмидмаа: Архинд донтох нь хорт зуршил биш өвчин учраас цаг алдахгүй эмчилгээнд хамрагдах нь чухал
Альгирмаагийн Энэрэл ・ 05 сарын 06, 2024
Нийгэм
Согтууруулах ундаа зардаггүй өдөр архидан согтуурч эхнэрийнхээ амь насыг хөнөөжээ
Х.Оргил ・ 04 сарын 04, 2019
Амьдрал
Улаан дарс жинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг
Саруулын Ариунжаргал ・ 08 сарын 29, 2019
Нийгэм
БНХАУ-ын иргэд 6000 шил архийг хууль бусаар оруулж иржээ
Х.Оргил ・ 06 сарын 10, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.