Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

МИАТ: Туркээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 252 иргэний дунд халуурсан иргэн гараагүй | Peak News

МИАТ: Туркээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 252 иргэний дунд халуурсан иргэн гараагүй

Х.Оргил
03 сарын 19, 2020

Улаанбаатар-Стамбул-Улаанбаатар чиглэлийн "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг Улаанбаатарт 3 дугаар сарын 19-ний өдрийн 01:27 цагт буусан байна.

Уг нислэгийн бүртгэлийн үйл ажилагааг Москва хот дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын ажилтан Стамбул хотын нисэх буудалд ажиллаж гүйцэтгэлээ. Нисэх буудал дээр нэг ч монгол хүн үлдээгүй бөгөөд халуунтай зорчигч гараагүй аж.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эм, амны хаалт үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн иржээ.

Тус нислэгээр ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагч, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдсан гэв. 

Зорчигчдыг ирсний дараа тээшийг ариутгаж тодорхой хугацааны дараа утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгоно. Тэдгээр иргэдийг тусгаарлах байранд 14 хоног эмч нарын хяналтад байлгах юм.

Тус нислэгт зөвхөн доорх төрлийн иргэдийг багтаасан байна.

- Эмнэлгийн хяналтад байдаг
- Жирэмсэн эхчүүд
- Бага насны хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй
- Өндөр настан /60-аас дээш насны/

Холбоотой сэдвүүд

коронавирус миат

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.