Л.Дэлгэрмаа
04 сарын 23, 2021
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүний эд материалын шунал, нэг удаагийн хэрэглээ ихсэж, манай гараг хогон далай болоод буй. Бидний замбараагүй хэрэглээнээс болж ан амьтад устаж, байгаль эх сүйдэж байгааг НҮБ-аас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хязгааргүй хэрэглээний эсрэг минимал, байгальд ээлтэй "Зеро вэйст" хэв маягууд хүч түрэн орж ирж байна.
Минимал гэдэг нь илүү хэрэгцээнээсээ салж, энгийн амьдрах хэв маяг юм. Эмх цэгцийг эрхэмлэгч, судлагч танд дараах 8 инстаграмм хаягийг танилцуулж байна. Та тэднийг дагаснаар амьдралын эрүүл, эмх цэгц, зеро вэйст хэв маягт дурлах нь гарцаагүй.
1. Minimal_holistic_beauty
Тэрээр эрүүл хэв маягыг эрхэмлэгч бөгөөд үргэлж шинэ содон зүйл туршиж, түүнийгээ сошиал хуудсаараа дамжуулан хуваалцдаг.Түүний эрүүл амьдралын хэв маягаас суралцаж, хэрэгтэй зөвлөмжүүдийг нь уншихыг хүсвэл Minimal_holistic_beauty хаягийг дагаарай.
2. Meminimalism
Хүний их эмч мэргэжилтэй залуухан бас завгүй ээж Долгорсүрэн. Тэрээр минимал хэв маягийг судалж, амьдралдаа хэрэгжүүлээд дөрвөн жил болж байгаа. Анх хувцасны шүүгээгээ цэгцэлж, минимал шүүгээ бүрдүүлснээр энэ хэв маягийг эхлүүлжээ. Та минимал хэв маягийн талаар хараахан мэдэж амжаагүй бол meminimalism хаягийг танд санал болгож байна.
3. dsanchirmaa
Лондон хотод модел, хувийн стилистээр ажилладаг. Тэрээр минимал хэв маягаар сошиал хаягаа хөтөлдөг. Түүний мэдрэмжтэй зураг авалтууд, энгийн хэрнээ классик хувцаслалтуудыг сонирхохыг хүсвэл dsanchirmaa хаягаар дагаарай.
4. М_minimalism
Минимал хэв маягийг эрхэмлэгч хүмүүсийн зайлшгүй дагах ёстой дараагийн хаяг бол m_minimalism юм. Түүнийг дагаснаар эмх цэгцтэй, стрессгүй амьдрах, энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх аргын тухай мэдэх болно.
5. Oyunism
Минимал хэв маягаар хувцаслах дуртай бол чиний заавал дагах ёстой хүн бол яах аргагүй oyunism байх болно.
6. That minimalhome
Та нүсэр том тавилга, хуучирсан интерьерээсээ уйдаад байна уу? Тэгвэл That minimalhome хаягийг дагаж, шинэ санаа аваарай.
7. Ecolife_zerowaste
Минимал болон зеро вэйст хэв маяг салшгүй холбоотой гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл ecolife_zerowaste хаягийг дагаарай. Тэр танд хогоо хэрхэн дахин боловсруулах болон зеро вэйст болоход юу хэрэгтэй вэ гэдгийг хэлээд өгнө.
8. _simpledora_
Минимал хэв маяг нь танд ая тухтай, цэвэр цэмцгэр, тайван байдлыг мэдрүүлэх учиртай. Тэгвэл энэ тодорхойлолтод тохирох дараагийн хаяг бол . _simpledora юм. Түүнийг дагаснаар цэвэр цэмцгэр, ая тухтай байдлыг мэдрэх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.