Мьянма, Бангладеш хамтран ажиллана

Г.Сайнзаяа
10 сарын 25, 2017

Мьянмагийн Ракхайн мужийн исламын хэт даврагсад Засгийн газрын цэргүүдтэй мөргөлдөж олонх нь зэргэлдээх Бангладеш руу дүрвэсэн юм. Тэгвэл одоо хоёр улс хамтран дүрвэгсдийг нэн даруй эх орон руу нь ирүүлэхийн тулд хамтран ажиллахаар болжээ. Олон улсын байгууллагууд Мьянмагийн жинхэнэ удирдагч Аун Сан Су Чиг эл асуудалд доривтой арга хэмжээ авсангүй хэмээн шүүмжлэх болсон билээ. 

Мьянмагийн Дотоод хэргийн сайд Чо Шов болон Бангладешийн Дотоод хэргийн сайд Асадудзаман Хан нар Мьянмагийн нийслэл Найпьидод энэ мягмар гарагт уулзжээ. НҮБ-аас гаргасан тооцоогоор өнгөрсөн наймдугаар сард гарсан мөргөлдөөнөөс хойш 600 мянга гаруй рохинья дүрвэсэн байна. Тухайн үед рохиньягийн дайчид Засгийн газрын цэргүүдтэй тулалдсан. Сайд нар хэт даврагсдаас салах ажлыг явцтай байлгахын тулд мэдээлэл солилцхоор тохирсон гэв.

Холбоотой сэдвүүд

дүрвэгсэд иргэний дайн мьянма

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.