МХЕГ: "Арвис" сургуулийн цайны газар хоол хадгалалын горимж зөрчсөн

Х.Оргил
03 сарын 14, 2019

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын Арвис сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж буй хоолны хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийгээгүй, хоол хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй нь илэрчээ. 

Мөн түүнээс үүнээс үүсэх уршигаас урьдчилан сэргийлээгүй, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй зөрчил илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах даалгавар өгч гүйцэтгэлд хяналт тавьсан байна.

Холбоотой сэдвүүд

хордлого цайны газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.