MNTM тэмцээний ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодрууллаа

peak.mn
01 сарын 20, 2019

Mongolia's next top model нэвтрүүлгийн хоёр ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулж, ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Чамин-Эрхэст гардуулан өглөө.

Нэвтрүүлгийн эхэнд Ч.Чамин-Эрдэний гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэний дүүд түүний ялагчийн шагналыг гардууллаа.

Эцсийн шатанд Алина Дансаранова, Мишээл, Одонтунгалаг, Анужин нар үлдсэн бөгөөд нэвтрүүлгийн хоёр дахь ялагч өнөөдөр тодрох юм.


Холбоотой сэдвүүд

чаминэрдэнэ mntn

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.