"Монгол" дээд сургуулиас төв зам руу нийлсэн замыг ашиглалтад оруулав

Л.Баяржаргал
09 сарын 06, 2017

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно "Монгол" дээд сургуулийн зүүн талаар төв зам руу нийлсэн нэг чигийн урсгалтай чулуун авто замыг өчигдөр ашиглалтад орууллаа. 74 метр урт, 3.5 метр өргөн, зүүн талаараа жолооч, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тусгаарлах шугам хийсэн тус замын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.