Х.Оргил
03 сарын 09, 2020
БНСУ-ын Гуми мужид 56 настай монгол эмэгтэй "Б" амь насаа алдсан гэмт хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд баривчлагджээ. Тэрбээр монгол эмэгтэйн амь насыг бүрэлгээд, цогцсыг нь өөрийн гэрийн ойролцоох цагаан будааны талбайд нуусан байжээ. Тус хотын цагдаагийн газар уг хэргийг илрүүлсэн бөгөөд сэжигтэн бүсгүйг боомилж хороосон байж болзошгүй талаар мэдээлжээ.
Эмэгтэйн гэр бүл холбоо барьж чадахгүйн улмаас тус улсын цагдаагийн газарт хандаж ийнхүү эрэн сурвалжилсан байдаг.
Сэжигтэн А-ын утсанд хохирогч бүсгүйн дуудлага зурвас үлдсэн бөгөөд энэ мөрөөр нь мөрдлөг хийж цогцсыг олсон юм.
Энэ талаар БНСУ-дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо фэйсбүүк группэд "Монгол эмэгтэйг маань солонгос хүн хөнөөж цагаан будааны талбайд булсан хэрэг гарчээ. Яг шударга үнэндээ бол бид хүний нутагт байгаа. Энэ солонгосчууд хурдацтай хөгжиж байгаа нийгэм эдийн засгийн ачааллаа дийлэхгүй сэтгэлзүйн хоцрогдолтой хүмүүс зөндөө. Бид хүний нутагт өөрийгөө, өөрсдийгөө маш сайн хамгаалж болгоомжлох хэрэгтэй шүү. Дээр нь нэмж хэлэхэд Солонгосчууд өөрсдийн ард иргэдийн эрх зөрчигдөвөл яаж төмөр нудрагаа үзүүлж чадсан, түүн шиг Монгол улс ч гэсэн одоо үзүүлэх цаг болсон шүү" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.26.168] ・ 2020.03.10 Хариулах
Бөгс илсэн гээл улсаараа шуугисан...одоо иргэнээ алуулчаад дуугай л байцгаах юм даа
Зочин [66.181.161.73] ・ 2020.03.10 Хариулах
Ene heregteng manai Mongold shiljvvleh ni shudarga bolgoo
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь