Х.Оргил
06 сарын 19, 2018
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" номын нээлт өнөөдөр боллоо.
Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг хоёр жилийн хугацаанд бүтээж дуусчээ.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргаж буй "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэр энэ тавдугаар сард гарсан. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад үнэгүй тарааж өгөх юм байна. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг PDF болон цахим хувилбар (гар утас гэх мэт)-ыг мөн үнэгүй татаж авч ашиглаж болно. Та гар утсандаа ‘Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь’ гэж бичээд программыг суулгаж интернэтгүй орчинд ашиглаарай. Эсвэл https://toli.gov.mn/about сайт руу хандаарай.
Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.
Ном гаргахад оролцсон ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд:
Зөвлөлийн дарга
Монгол хэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:
Хэвлэл мэдээлэл, утга зохиол, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.