Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Монгол Улс Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо | Peak News

Монгол Улс Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо

Peak.mn
11 сарын 25, 2025

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ 2024 онд зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ.


Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийж, хуралдсан ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалтын хурал Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. 

Тус чуулганы үеэр дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд 5 суудлын төлөө 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс нийт 97 улсын саналаар Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдож, Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд ажиллахаар боллоо.

Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан ба эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна. Харин энэ шатанд сонгогдоогүй улсууд нээлттэй 5 суудлын төлөөх дараагийн шатанд оролцсон бөгөөд Ази, номхон далайн IV бүлэгт энэ жил суудал оногдоогүй тул Монгол Улс нээлттэй суудлын төлөө бусад 11 улстай өрсөлдөв. 

Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Армени 105, Монгол Улс 97, Бангладеш 84, Чех 81, Польш 42 санал авч Дэлхийн өвийн хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.

Монгол Улс ийнхүү нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм.

Холбоотой сэдвүүд

дэлхийн өв юнеско

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.