Монгол Улсын 3,4 сая иргэн эрдэс баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж эхэллээ

Л.Дэлгэрмаа
02 сарын 01, 2024

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 1,3 их наяд цэвэр ашигтай ажиллаж, тус компанийн 27 хувийг эзэмшигч Монгол Улсын 3,4 сая иргэнд ногдол ашиг хуваарилахыг шийдвэрлэсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэнд албан татвар суутгасан дүнгээр 104,000 төгрөгийг хуваарилж эхэллээ.

Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг баталснаар хувьцаа эзэмшдэггүй байсан 893 мянган иргэнд үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлж, Монгол Улсын 3,4 сая иргэн хувьцаа эзэмшигч болох боломж бүрдсэн. 

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн:

73 хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл

27 хувийг Монгол Улсын 3,4 сая иргэн

0,06 Үндэсний аж ахуй нэгжүүд эзэмшиж байна. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.