Б.Баясгалан
04 сарын 11, 2019
Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ.
Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож буй тус хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээлээ.
Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан:
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын мянга мянган багш нарынхаа өдөр тутмын тасралтгүй их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, ирээдүй хойчийнхоо өмнө байгуулж буй гавьяаг төлөөлүүлэн, зарим багш нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цолоор шагнаж, нийт багш нарынхаа өмнө, энэ өдөр хөдөлмөр бүтээлийг нь зүй ёсоор үнэлж байгаадаа туйлын баяртай байна. Баяр хүргэе" хэмээлээ.
багш монголын багш нарын vii их хурал х.баттулга галсаагийн гүндэгмаа ардын багш
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.