Х.Оргил
04 сарын 10, 2019
Өнөөдөр "Капитал" банкны хадгаламж эзэмшигчид Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан Монголбанк мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.
Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.
Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсаны дараа:
Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна.
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.